
Түүнээс хойш би нөгөө амьдралд тохиох ганц ОД-оо алдалгүй барьж авах санаатай байнга анхаарлаа төвлөрүүлээд л, хүлээгээд л байдаг байсан. Хэсэг хугацаа өнгөрсөн ч гарч ирэхгүй болохоор алдчихсан юм болов уу гэж айгаад, санаа их зовдог байлаа. Гэвч олон ч жил өнгөрлөө, нөгөө ОД хэзээ ч гарч ирээгүй. Харин энэ олон жилийн турш би юуг ойлгож авсан бэ гэвэл “тэр амьдралд тохиох ганцхан ОД гээд байгаа юм чинь БИ ӨӨРӨӨ юм байна гэдгийг ойлгож авсан. Тэр ОД-оо шүүрч , барьж авч чадаагүй ч гэсэн, тэр боломжийг алдсан ч гэсэн дараа дараагийн ОД үргэлж надад байж байдаг юм байна, ар араасаа гарч байдаг юм байна гэдгийг ухаарсан.
Тиймээс тэр ОД гээд байгаа юмыг хайгаад явах хэрэггүй, гарч ирэхийг нь хүлээгээд суух хэрэггүй . Тэр ОД бидэнд аль хэдийн байж байдаг.
Би өөрөө өөрийнхөө ОД!
Та өөрөө өөрийнхөө ОД
Та өөрөө өөрийнхөө ҮЛГЭР ДУУРИАЛ
Та өөрөө өөрийнхөө ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ
Та өөрөө өөрийнхөө БАЙЛДАН ДАГУУЛАГЧ
Амжилт хүсье!
©Ука Төмөр