
Нийтийн тээврийн газраас зохицуулалтын дагуу автобуснууд Их тойруу, Нарны замаар хуваагдан тойрч явах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал мөн нэмэгдэх тул автобус хоорондын хүлээлтийн хугацаанд өөрчлөлт гарчээ.
Амралтын өдрийн хуваариар нийт 58 чиглэлд 600 гаруй том оврын автобус, троллейбус үйлчилгээнд ажилладаг бөгөөд өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд 39 чиглэлийн 350 гаруй автобусны чиглэлийн хөдөлгөөнд өөрчлөлт орсон гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.