
Өмнө нь тус танхимын тэргүүн шүүгчээр ажиллаж байсан Ц.Амарсайханы бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Шүүгч Ц.Амарсайхан тус танхимыг зургаан жил тэргүүлэн ажилласан юм. Шинээр томилогдсон Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах өнгөрсөн лхагва гаригт ажлаа хүлээн авчээ.
Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүнээр томилогдсон Б.Ундрах нь Улаанбаатар хотод төрсөн, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги төгссөн юм байна.
Тэрбээр 1989-1990 онд Ажилчны районы шүүхийн нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн шүүхийн нарийн бичгийн дарга, 1991-1993 онд Октябрийн районы шүүхийн шүүгч, 1993-1995 онд Баянгол дүүргийн, 1998- 2005 онд Нийслэлийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан аж.
2005 оноос Улсын Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж буй, Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэгтэй юм байна.