Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

Менежерүүд чуулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүний нөөцийн
судалгааны үндэсний хүрээлэн хамтран “Global HR” форумыг зохион
байгуулах гэж байна.

Форумын гол зорилго нь Хүний нөөцийн менежерүүдийн шилдэг арга барилыг
харилцан солилцох, сурталчлах алдаршуулах, Орчин үеийн бизнесийн
байгууллагын хүний нөөцийн менежерийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх,
Хүний нөөцийн менежерүүдийн мэдээллийн сан, сүлжээг үүсгэн хөгжүүлэхэд
оршино.

Мөн энэ үеэр МҮХАҮТанхимийн үзэсгэлэнгийн бага танхимд “JOB FAIR” буюу
ажлын байрны нээлттэй үзэсгэлэн зохион байгуулагдах юм байна.

“Global HR” форум нь МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их танхимд энэ сарын 12-ны өдрийн 9.00 цагаас эхлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж