
Хатагтай Серлиф Африк тивийн улс орнуудын анхны эмэгтэй ерөнхийлөгч бол Гбови Либерийн энхтайвны идэвхтэй тэмцэгч, харин Карман Йемений ардчилал болоод энхтайвны төлөө тэмцэгч билээ.
Нобелийн долоо хоног өнгөрөгч даваа гаригт эхэлж, биологи-анагаах ухаан, физик, хими болон уран зохиолын салбарын шагналтнуудыг тодруулсан бол энхтайвны шагналтныг өнөөдөр зарлаж байгаа юм. Нобелийн Энхтайвны шагналтныг Норвегийн Засгийн газраас сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл тодруулдаг. Харин нэр дэвшигчдийг дэлхийн улс орнуудын хуульч, их сургуулийн профессорууд, өмнөх Нобелийн шагналын эзэд болоод Нобелийн зөвлөлийн гишүүд сонгодог юм. Энэ жилийн тухайд 241 хүн нэр дэвшсэн нь бас нэгэн дээд амжилт тогтоосон байна.
Энэ жилийн Нобелийн энхтайвны шагналын эздлээр тодорсон дээрх гурван эмэгтэйд ирэх арванхоёрдугаар сарын 10-нд (Альфред Нобелийн таалал төгссөн өдөр) Норвегт Нобелийн шагналыг нь албан ёсоор гардуулна. Тэд шагналыг дагалдах 1,5 сая ам.долларыг хувааж хүртэх юм.