Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс гадаадын анчдаар ан амьтан, шонхор агнуулж, бариулж буй талаар гишүүд асуусан юм. “Энэ бол үе үеийн Байгаль орчны сайд нарыг тойрдоггүй, дайрдаг асуудал” гэж сайд хариулаад ан агнуурын байдал ямар байгааг тайлбарлав. “Өмнө нь аргаль 60-ыг агнуулдаг байсныг 60, янгир 200 байсныг 120, шонхор шувуу 300-г бариулдаг байсныг 240 дээр барьж, энэ жил 203 шонхор бариулсан” гэж сайд хэллээ. “Ан агнуулаад байдгийн шалтгаан нь аргаль, янгир бол өндөр үнэтэй агнуур. Нутгийн иргэдэд орлого оруулдаг. Мэргэжлийн анчин, орчуулагч дагалддаг. Нэг ёсны бизнес болсон. Би ан агнуулах гэж зүтгээд байгаа юм биш. Шонхорыг Арабын орнууд дипломат харилцааны хэрэглүүрийн нэг болгодог. Шейхийн төвшний хүмүүстэй байгуулдаг гэрээгээр хийдэг зүйл” гэлээ.
“Би ан агнуулах гэж зүтгээд байгаа юм биш”
УИХ-ын гишүүд үдээс хойш Засгийн газрын цагаар Монгол Улсын Ерөнхий сайдын үгийг сонссоны дараа Засгийн газрын танхимын гишүүдээс асуулт асууж, хариулт авах ажил үргэлжилж байна.
Д.ОЮУН