Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай сонины цуврал хэлэлцүү­лэг үргэлжилж байна. Долоо хо­­ног бүрийн баасан гарагийн ду­­гаарт манай улсад газрын тос бо­ловс­руу­лах үйлдвэр байгуулахын ач хол­богдол, шаардлага, эдийн зас­гийн боломж, үр дүн, хүндрэл бэрх­шээлийн талаар УИХ-ын гишүүд болон иргэд, судлаачид, эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудын байр суурийг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар  УИХ-ын зарим гишүүн, ир­гэд, Их сургуулийн багш нар болон холбогдох агентлагийн мэргэжилт­нүүдийн яриаг хүргэж байна.

Манай улс нефт бүтээгдэхүүний 100 хувийн гадны хамааралтай орон. ОХУ-аас 98 хувийн, БНХАУ болон бусад улсаас үлдсэн хоёр хувийг импорлодог аж. Газрын тосны тухай хуулийг УИХ-аас 2005 оны долоодугаар сарын 1-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” нэрээр анх баталжээ. Уг хуулийн зорилт нь “Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдаалах, тээвэрлэх, хадгалах болон тэдгээр үйл ажиллагааны аюулгүй байдал хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэжээ.

Монгол Улсад газрын тосны импорт жилд дунджаар 10 хувиар нэмэгдэж ирсэн гэнэ. Энэ нь цаашид ч нэмэгдэх бололтой. Учир нь уул уурхайн салбар хөгжиж байгаатай нягт уялдаатай юм байна. Газрын тосны үйлдвэр барих асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцсэн. Манай улсад газрын тосны тогтоогдсон нэлээдгүй талбай байдаг аж. Өнгөрсөн хавраас наадам хүртэл манайд түлшний хомсдол үүссэн. Юмны заавал эцэст нь тулж, биеэрээ үзэж байж арай гэж нэг хөдөлдөг гэх төрийн түшээд маань Дорнодын Тамсагбулаг, Дар­хан зэрэг аймгуудад нефть боловс­руулах үйлдвэр барих талаар нэ­лээд­гүй ярилцаж байгаа. Эцэстээ Дорнодын Тамсагбулагийн 21 дүгээр талбайд үйлдвэр барихаар Засгийн Газар шийдсэн ч одоо болтол нэг мөр болоогүй. Шатахууны жилийн хэрэглээ одоогоор 850 мянгаас нэг сая тонн.

Монголд нефть байгааг анх 1940 онд тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэн Ю.Д.Жилюбовский, манай эрдэмтэн геологич доктор Ж.Дүгэрсүрэн нар нээжээ. 1950-1960 оны дунд хүртэл Зүүн баянд нефть боловсруулж байв. Хожим нь сайд нарын зөвлөл хуралдаж “дотооддоо боловсруулах, гаднаас экспортлох асуудлаар ярилц­жээ. Улмаар дотооддоо үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд үр өгөөж багатай хэмээн хойд хөршөөс шатахуун авахаар шийдвэрлэсэн аж”.

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр: ЭНЭ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ

Манай улсад одоо нефть боловсруулах үйлдвэр барих цаг нь болсон. Бүр нэлээд хэдэн жилийн өмнө барих бололцоо байсан. Гэхдээ бид маш сайн судалгаа, баримт цуглуулж, олон салбарынхны хамтын хүчээр шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, болгоомжтой хандах ёстой. Хоёрын хооронд цаг гарзадсан жижиг үйлдвэр барих хэрэггүй гэж бодож байна. 100 хувь ашиглах, үлдэгдэлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц зүйлийг хийх ёстой. Мэдээж сайны хажуугаар саар гэж бий. Тиймээс аль болох байгаль орчиндоо бага хор учруулах, бүх талын аюулгүй байдлыг хангах тал бүрийн  сайн тооцоо хийх шаардлагатай байна. Түүнчлэн гадны улс орнуудын хөрөнгө оруулалтыг сайн татаж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж өгөх нь чухал. Тэдний ажиллах эрхзүйн орчинг сайн бүрдүүлж, төрөөс дэмжихэд анхаарах хэрэгтэй. Манайх шиг жижиг зах зээлтэй улс орон том улсуудтай байгуулсан түншлэлээ батжуулах явдал чухал. Тэгж байж “Сайныг дагавал сарны гэрэл” гэдэг шиг үр ашгаа илүү хүртэж чадна. Бас бүтээгдэхүүн боловсруулсны дараа үнэ ханшийн асуудлыг олон талынхны оролцоотой, эдийн засаг, техникийн үндэслэлээ сайтар тооцож байж тогтоох хэрэгтэй.

Ашигт малтмалын газрын нүүрс, судалганы хэлтсийн дарга С.Алтанхуяг:

нҮҮрснээс тҮлш гаргаж авах нь хЯмд туснаБи Монгол Улсын иргэний хувьд Газрын тосны боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй гэж боддог. Гэхдээ газрын тос боловсруулахаас гадна бас нэгэн боломж бий. Энэ нь “хүрэн нүүрс”юм. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог. Нийт 162.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс шатахуун гарган авах боломжтой хүрэн нүүрсний нөөц нь хамгийн их байдаг гэсэн судалгаа гарсан. Нүүрснээс түлш, шатахуун гаргаж авахад, газрын тос боловсруулахаас өртөг нь илүү хямд тусна. Шат дараатайгаар бусад үйлдвэрээ босгох хэрэгтэй. Миний хувьд овор томтой үйлдвэр барих гэхээсээ өөрсдийн боломж эдийн засаг, техникийн үндэслэлдээ тулгуурлаад бага юм уу дунд оврын үйлдвэр босгох нь зүгээр гэж бодож байна. Болохгүй юм аа гэхэд ядаж дотоодынхоо хэрэглээний 30 хувийг хангадаг болох хэрэгтэй.  Дан нефть бүтээгдэхүүнээр гадны хараат байж болохгүй шүү дээ. Тэр үйлдвэрийг босгохын хажуугаар үлдэгдлүүдийг нь дахин боловсруулах нэмэлт үйлдвэр мөн хэрэгтэй болж таарна. Энэ мэтчилэн бүх талаасаа сайтар төлөвлөхгүй бол сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэж болохгүй.

МУИС-ын  Хими инженерчлэлийн сургуулийн Органик химийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Д.Монхообор :

ЭРДЭМТЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ТӨРИЙН БОДЛОГО ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуу­лах нь стратегийн ач холбогдолтой, эдийн засагт сайн үр нөлөөтэй зүйл. Төрөөс эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллах байдал хангалтгүй байна.Одоо ярьж байгаа Тамсагбулагын 21 дүгээр талбайд 1.5 сая тонн  түүхий нефтийн нөөц бий. Үйлдвэрээ байгуулахад том цогц хэмжээтэй байвал илүү үр өгөөжтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн бензин наад захын бүтээгдэхүүнээ гаргаж авчихаад үлдэгдлийг нь хаячихвал байж болохгүй зүйл. Газрын тосноос маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Жишээлбэл, бензинд 800-900 төрлийн бодис байдаг. Дахин боловсруулах чадалтай дагалдах үйлдвэр байгуулснаар амьдралын наад захын хэрэгцээ болох саван, угаалгын нунтаг зэргийг үйлдвэрлэх боломжтой. Бензин бол газрын тосны хөнгөн бодисоос гарч байгаа бүтээгдэхүүн. Хоёрын хооронд бага хүчин чадалтай үйлдвэр байгуулж байснаас улс эх орны хөгжил, эдийн засагт томоохон дэм өгөх цогцолбор үйлдвэрийг байгуулбал сайн. Дэлхийн томоохон улс орнуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг цогцолбор хэлбэрээр барьсан байдаг.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж