”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн”

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн”











Захиргааны хэргийн давж
заалдах шатны ш
үүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

 -Шинэ шүүх байгуу­лагдаад
багаг
үй хугацаа өнгөрлөө. Өнөөд­рийг хүртэл ямар
асуудлууд тулгарч байв. Ажил хэр урагштай байна вэ?

-Монгол Улсад Захир­гааны хэргийн
давж заалдах шатны ш
үүх гэсэн шүүхийн дагнасан тогтолцоог бүтцийн хувьд
б
үрэн болгож
манай ш
үүх байгуулагдсан. Энэ шүүх  анхан шатныхаа шүүхүүдэд шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны хэргийн оролцогчдын
з
үгээс алдаа,
мадагтай болсон гэж
үзээд гаргасан гомдлын дагуу шийдвэрлэдэг. Үндсэн ча­нар­таа
нэг талаасаа ш
үүхэд хандаж байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдүүдийн гомдлыг
барагдуулах, н
өгөө талаас мэргэжлийн хоёр дахь шатны шүүхийн хувьд
анхан шатны ш
үүхэд гарч болзошгүй алдааг засаж залруулах гэсэн хоёр үндсэн чиглэлтэй.
Ийм шүүх байгуулагдсанаар өнөөдрийг хүртэл ажлын хувьд нэлээд ачаалалтай байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард
үйл ажиллагаагаа
эхэлснээс хойш энэ сарын 1-ий байдлаар 300 гаруй хэрэг х
үлээж аван
шийдсэн байх жишээтэй.

үүх байгууллага
хуулийн нэрийн
өмнөөс асуудалд
ханддаг учраас маш хариуцлагатай, хатуу газар байх ёстой нь ойлгомжтой. Харин ш
үүх байгууллагыг
ш
үүгчтэй нь өөрийн эрхшээлдээ байлгах гэсэн гадны үйлдлүүд гардаг гэх юм билээ?

-Ер нь энэ асуудалд хариулт
өгөхөөс өмнө нэг зүйлийг онцлон
хэлмээр байна. Х
үн бол хүн. Монгол, америк, хятад байна уу ялгаагүй. Гаднаас
ирж болзошг
үй тэр нөлөөлөх гэж оролдсон оролдлого гэхээр ямар нэгэн дарамт, гуйлт,
х
үсэлт зэрэг
маш олон т
өрлийн арга зам байж болно. Тэр бүх үйлдэл, тэр
б
үх хүмүүсийг бид урьдчилан олж тоолоод гэдэг юмуу, зогсооно гэхээсээ
ил
үү асуудлыг шийдэх гэж байгаа хүнээ бэлдэх
нь чухал. Ш
үүгчдээ анхаарах ёстой. Мэдээж шүүгчээр томилогдох
гэж байгаа х
үн хэн бэ гэдгийг маш сайн судалж, урьдчилаад тэр хүн дээрээ
ш
үүх гэдэг
байгууллага, ш
үүгч гэдэг мэргэжил бол төрийн бусад
байгууллагын
үйл ажиллагаанаас ялгаатай зүйл нь юу
вэ гэдгийг бодох ёстой. Тэр нь юу гэхээр хэн нэгний хэлснээр биш, ялангуяа одоогийн
янз б
үрийн сонирхол
орж ирж болзошг
үй энэ нийгэмд хамгийн гол нь хуулиар хүлээлэгдсэн үүргийнхээ хүрээнд аль нэг илүү ярьсан, амласан,
н
өлөөлөх гэж оролдсон
талд нь биш зохих баримтынх нь х
үрээнд шийдэж чадах хүн мөн үү, үгүй юү гэдэгт хүний уг үндэс, төлөвшил, бүр тодруулбал
х
үний төрөлхийн авир, хүмүүжил, мэргэжлийн
ёсз
үй зэргийг
энэ х
үн хэр хангах
вэ гэдгийг маш сайн м
өрдөх ёстой.
Би энд м
өрдөх гэдэг
үгийг бүр онцолж
хэлж байна. Яагаад гэвэл тухайн х
үнийг сайн танихын тулд мөрдөж тогтоосны үндсэн дээр шүүгчээр сонгож, хариуцлагатай албыг хүлээлгэх
ёстой. Томилохоосоо
өмнө эхлээд шалгах ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол шүүгчийн ажлын
онцлог юу гэхээр нэгэнт томилсны дараа тухайн х
үнд нэхэн хариуцлага хүлээлгэнэ
гэдэг
өөрөө олон улсын хэмжээнд
яаж з
өрчигддөг гэхээр хараат бус байдалд нь халдах гээд байна шүү дээ гэсэн асуудал хөндөгдөхөд хүрдэг. Гадны улсад жишээ нь шүүгч болох
гэж байгаа х
үнд өөртэйгээ холбоотой бүх асуудлаа шалгуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.
Тэр х
үний өөрийнх нь
з
өвшөөрлийн дагуу хүүхэд ахуй насандаа ямар байснаас нь эхлээд шалгадаг. Ингэж
м
өрдсөний эцэст хөндлөнгийн гэж
болох мэдээлэлд
үндэслэж шүүгч болох гэж байгаа хүний ерөнхий төлөв байдлыг гаргаж ирээд, цаашхи асуудлыг авч үздэг.

-Харин манайд шүүгчийг ингэж
сонгож чадаж байна уу?

-Монголд тийм зүйл алга.
Шаардаж байгаа з
үйл нь хөндлөнгийн гурван
х
үний тодорхойлолт
л байдаг.
Өнөөдөр Монголд миний хамгийн шүүмжлэлтэй
ханддаг з
үйл бол хүний талаар зөв тодорхойлолт өгдөг хүн байхгүй. Бараг л “Чи өөрөө тодорхойлолтоо бичээд ир. Би
гарын
үсгээ зуръя”
гэдэг ш
үү дээ. Аливаа хүний талаар
з
өв хүн бол зөвөөр нь, буруу бол бурууг нь хэлж чаддаг соёл манай улсад
т
өлөвшиж чадаагүй болохоор дээр хэлсэн тэр гурван хүний тодорхойлолт
яагаад ч
үндэслэлтэй байж чадахгүй. Харин одоо ярьж байгаа Хуульчийн эрхзүйн байдлын
тухай хуульд энэ з
үйлийг бий болгох гээд оролдож байна л даа. Энэ систем өөрөө миний яриад байгаа
з
үйлд нэлээд
т
үлхэц болохоор
зохицуулалтыг агуулсан гэж бодож, нэлээд ач холбогдолтой буюу хуулийн байгууллагыг
з
өв хүмүүсээр бүрдүүлэхэд зөв чиг өгөх хууль болох болов уу гэж найдаж байна.

-Энэ хуулийн талаар тод­руулахгүй юү?

-Мэргэжлийн хүний хувьд
хуулийн байгууллагад 10 гаруй жил ажилласан хувь х
үнийхээ үүднээс харвал
энэ хуулийг зайлшг
үй хэрэгцээтэй гэж ойлгож байна. Мэдээж хуулийн төслийг мэргэжлийн
олон х
үн санал
өгч, боловсруулж
одоо болтол сайжруулаад явж байгаа л даа. Тэгэхээр энэ хуульд хуульч гэдэг мэргэжлийн
эрхз
үйн байдлыг
зохицуулах гэж байгаа болохоор мэргэжлийн байгууллагын х
үмүүсийн саналыг авна. Одоо ч авах ажиллагаа явуулсаар байгаа.
Яагаад энэ хуулийг тийм ач холбогдолтой гэж хэлээд байна вэ гэхээр
өнөөдрийг хүртэл манай улсад хуульч гэдэг мэргэжил дотор шүүгч нь орох
юмуу, прокурор,
өмгөөлөгч нь орох юм уу гээд энэ гурван чухал мэргэжлийн хувьд
нэлээд маргаантай ш
үү дээ. Яагаад би
эдгээр мэргэжлийг онцлоод байна вэ. Эр, эмийн маргаанаас эхлээд улс орны эрхийг
хэн барих вэ буюу сонгуулийн маргаан байна. Энэ б
үх том, жижиг маргааныг эцэст нь
энэ гурван мэргэжилийнхэн л шийддэг. Тэгэхээр чухал гэж
үзэхээс аргагүй. Өнөөдөр бид “Эдийн
засаг х
өгжих хэрэгтэй. Тэгвэл хүмүүс сайхан амьдарна” гэж ярьдаг. 1990-ээд оноос хойш Монгол
Улс шилжээд явж байхдаа тэр эдийн засгийн х
өгжил гэдгийг бүхний түрүүнд тавиад яваад байна. Мэдээж түрүүнд тавьж болно л доо. Гэхдээ үүний дэргэд
зэрэгц
үүлээд хөгжүүлж, авч явж чаддаггүй юм гэхэд их хол орхиж болохгүй ядаж л
хамт реформыг нь хийгээд, шаардлагатай зохицуулалтыг нь бий болгоод авч явах ёстой
байсан салбар бол эрхз
үйн салбар байсан. Эдийн засаг хөгжиж байна
гэж яриад байдаг.
Үүний үр ашиг эцэстээ шударга бизнес хийж яваа хүн шударга
өгөөж авч чадах уу, эсвэл луйвар хийж байгаа хүн тэр үр ашгийг
нь х
үртэх үү гэх асуудлыг гагцхүү хууль шүүхийн байгууллага л шийднэ шүү дээ. Тэгэхээр тэр хууль, шүүхийн байгууллага
чинь
өөрөө эдийн засгийн
х
өгжил, реформтой
ижил хэмжээний шинэчлэл шаардаж буй салбар болж таарна. Тийм байж чадахг
үй хүмүүсийнх нь чадвар сул, цалин хангамж нь муу, өрсөлдөөнгүй, зохицуулалт нь дутмаг байвал эргээд өнөөх эдийн засгийн хөгжлөөсөө хууль, шүүхийн байгууллага хойш татна. Бүр судалгаагаар
нотлогдсон нь ч бий. Нийгэм, эдийн засгийн х
өгжлөөс хууль, шүүхийн байгууллага 15 хувиар хойш чангааж байгаа.

-Эндээс ямар дүгнэлт хийх
ёстой юм бол?

-Тэгэхээр хуульчийн эрхзүйн байдал
бол з
өвхөн хуульчдад хамаатай гэж ойлгож болохгүй байгаа
юм.

-Хууль, шүүхийн байгууллагыг
шинэчлэх тухай маш ер
өнхий мөртлөө чухал асуудлыг сүү­лийн үед их ярих болжээ. Энэ шинэчлэлийн асуудлыг та дэмжиж
байгаа гэдгийг ярьснаас чинь ойлголоо?

Өнөөдрийг хүртэл хууль, шүүхийн байгууллагууд том хэм­жээний өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Эхнээсээ хийж ч байна. Үүнийг яагаад
хэлж байна гэхээр Ер
өнхийлөгч, УИХ,
Засгийн газар, Ш
үүхийн ерөнхий зөвлөл гээд энэ
байгууллагуудын аль алинд нь хууль, ш
үүхийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай
гэсэн сэдэл, сонирхол, х
өшүүрэг нь бий
болчихжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд олон зүйлийг өөрчилсөн. Жишээ нь, манай энэ Захиргааны хэргийн давж заалдах
шатны ш
үүхийг л гэхэд энэ шүүх байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд
х
үрч чадсан.
Яагаад гэвэл т
өр гэдэг өөрөө Үндсэн хуулиараа төрийн байгууллага, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын
гаргаж байгаа
үйл ажиллагаанд иргэн хүн гомдох юм бол шүүхээр шийдүүлэх эрхтэй
байх ёстой гэсэн асуудал байна.
Үүн дээр холбогдох салбарын байгууллагууд нь санал нэгдэж
шинэ ш
үүх байгуулсан.  Мөн одоо бидний ярьж байгаа Шүүхийн тухай
хуулийн т
өслүүд байна.
Тэнд л гэхэд иргэдийн оролцоог сайжруулах тухай хэсэг бий. Ш
үүн таслах
үйл ажиллагаанд
иргэдийн оролцоог хангая гэж байгаа. Хангахдаа хэрхэн хангах вэ гэдгийг нь аваад
үзье. Өнөөдрийг хүртэл шүүх хуралд иргэдийн төлөөлөгч гээд
суудаг л байсан. Гэхдээ тэр  иргэдийн оролцоо
нь  т
өдийлөн ач холбогдолтой бус. Бараг тэнд жижүүрийн мэт
хэдэн х
үн суугаад, өвөө эмээ суулгалаа гээд шүүмжлүүлдэг. Харин одоо бидний санаачлаад байгаа тэр иргэдийн
т
өлөөлөгчийн оролцоон
дээр гэхэд Ш
үүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль гээд заасан байгаа. Тэнд тухайн
аймаг, нийслэлд амьдарч байгаа сонгуулийн эрхтэй, ял шийтгэлг
үй хүмүүсийг сонгож нэг хүн жилд нэг удаа ч юмуу шүүн таслах
үйл ажиллагаанд
оролцдог болох боломжийг тусгаж
өгсөн. Тэр хүнийг шүүх хуралд
оролцох
үед нь тодорхой ажлаас  хуулийн дагуу чөлөөлдөг ч байдаг
юмуу.Тэгээд ш
үүх хуралдаа оролцож тухайн төлөөлөгч нь хуулиар
олгогдсон хэмжээний санал онолоо хэлдэг байх ёстой. Ийм оролцоог бид оруулах шаардлагатай
гэж
үзсэн юм.
Одоогийнх шиг биш оролцоо нь нэмэгдээд эхэлбэл
үнэхээр шүүхийн ажиллагаа
ямар байгаа юм бэ гэдгийг д
үгнэх бололцоо олгоно. Мөн тэр дүгнэлт нь
бодитой гарна гэж бодож байна. Тийм ч учраас УИХ-ын Хуульз
үйн байнгын
хороон дээр ш
үүхийн багц хуулийг хэлэлцүүлэхээр ажлын хэсэг гарчихсан энэ
намрын чуулганаар хэлэлцэх асуудлын зургаадугаарт багтаасан байна. Дээр нь нэмж
хэлэхэд Ш
үүхийн байгууллагын шинэчлэлийн тухай хууль, түрүүнд хэлсэн Иргэдийн оролцооны тухай хуулийг батлахдаа
Хуульчийн эрхз
үйн байдлын тухай хуулийг давхар хамт авч явах ёстой.
Яагаад гэхээр эдгээр багц хуулиуд хоорондоо маш н
өхцөлдсөн, нэг нь
н
өгөөгөөсөө маш их хамааралтай
учраас аль нэгийг нь орхигдуулж болохг
үй.

-Сонсоод байхад маш олон
асуудал байгаа юм байна. Гэтэл эрхз
үйн ойлголт талаас нь ямар чухал зүйл вэ гэдгийг
нь иргэдэд таниулах шаардлага байгаа гэж бодож байна. Ш
үүх, хуулийн
байгууллага гэхээр хаалттай гэсэн ойлголт бидэнд байдаг ш
үү дээ Одоо жишээ нь манай сонин дээр Шүүхийн шинэтгэл
гээд тодорхой булан бий.
Үүн шиг мэдээлэл өгөх боломжуудыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм
болов уу?

-Ер нь иргэдийн оролцоог хангах
нь зайлшг
үй болчихсон шүү дээ. Би саяхан
нэг хэрэг шийдлээ л дээ. Тэгтэл тэр хэрэгт нэг засаг дарга анхан шатны ш
үүхэд гомдол
гаргахдаа юу гэж бичсэн байсан гэхээр
өөрийгөө орон нутгийн удирдлага гээд ард нь хаалтанд “Эзэн”
гээд бичсэн байсан. Тухайн хэрэг нь т
өрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай
холбоотой маргаан байсан л даа. Нэг мэргэжилтнээ халж, солисонтой холбоотой байсан.
Анхан шатны ш
үүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаад засаг даргын шийдвэрийг
хууль бус гэж
үзсэн байсан. Түүнд гаргасан гомдол дээр “Би орон нутгийн удирдлага хаалтанд
“Эзэн” учраас би х
үн томилох эрх хэмжээ надад хуулиар олгогдсон” гээд бичсэн
байсан. Т
үүнийг хараад би маш эмзэглэсэн. Яагаад гэхээр тэр орон нутгийн
засаг дарга эзэн м
өн гэж үү. Ялгаа байхгүй шүүгч хүнийг аваад
үзье.  Шүүгч тодорхой эрх хэмжээтэй. Гэхдээ шүүхэд ямар
нэгэн субъектив эрх хэмжээ огт олгоог
үй байдаг. Тухайн хэрэг маргааныг нотлох баримтад нь
үндэслэн
зохих шийдвэрийг гаргах ёстой. Т
үүнээс биш хэн нэгэн шүүгч эсвэл надад эрх хэмжээ байхгүй шүү дээ. Тэр “эзэн” гэдэг шиг зүйл байхгүй. Тийм
учраас би аливаа шийдлийг гаргах хэрэгсэл бол хууль гэж хэлдэг. Гагцх
үү шүүх гэдэг байгууллага яагаад шүүмжлэлд өртөөд байдаг гэхээр шүүн таслах үйл ажиллагаагаа
х
үн харахад
ил тод хаана, юу болоод байгаа нь илэрхий харагддаг мэдээллээ авах бололцоотой байж
чадах ёстой. Мэдээж т
өрийн хуулиар хаасан хаалттай хэлэлцэх ёстой асуудлаас бусад
тохиолдолд ш
үү дээ. Хоёрдугаарт гаргаж байгаа
шийдвэрийнхээ
үндэслэлийг дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлачихдаг л байх юм бол шүүхийн байгууллагын
хувьд хаалттай нээлттэй гэдэг з
үйл харьцангүй өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Би зарим хэвлэлээр гарч байгаа хууль,
ш
үүхийн байгууллагын
талаар тусдаа нэвтр
үүлэг, нийтлэл гаргадгийг нь үздэг л дээ.
Тухайн байгууллагыг нь аваад
үзэхэд эзэд нь сэтгүүлчдийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийн төлөө явж байгаа хүмүүс байна билээ. Тэд мэдээж мэргэжлийн хүмүүс учраас нийгэмд хөндөгдөж байгаа
хууль, ш
үүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлыг тавиад нийтлэл,
нэвтр
үүлэг хийж
байгаа нь маш оновчтой санагдаж байгаа. Гэхдээ хууль, эрхз
үйн мэдээллийг
олон нийтэд х
үргэнэ гэдэг аль зөвхөн нэг байр
суурийг тусгахг
үй байх нь чухал.

-Шинэчлэл дагуулсан хэд
хэдэн хуулийн т
өсөл байна.
Харин танай салбарын мэргэжилтн
үүд үүнд бэлэн үү?

-Би бол бэлэн гэж бодож байгаа.
Миний хувьд ш
үүх, хуулийн байгууллагын дунд үеийн төлөөлөл. Залуу
үе маань
биднээс ил
үү чадвартай, зөв хандлагтай
х
үмүүс болно гэж бодож байна. Яагаад үүнийг хэлж
байна гэхээр би
өөрөө хуулийн сургуульд багшилдаг. Оюутнуудаа харж байхад
гэгээлэг ирээд
үй төсөөлөгддөг юм. Харин
манай ахмад
үеийнхний тухайд яг үнэндээ тэд хууль шүүхийн байгууллагуудын удирдах ажлыг хийж байна. Тэд л өнөөдрийн энэ шинэтгэлийн үйл ажиллагаанд оролцоод явж байгаа.
Тэгэхээр тэд ч шинэчлэлд бэлэн болчихож. Ахмад
үеийнхэн маань өөрсдөө гардаж хийхээр
энэ хуулийн т
өслүүдийг аваад
явж байна.
Үүншиг өмгөөлөх болон прокурорын байгуулага ч ялгаагүй үүнийг хүсэж байгаа.
Ер
өөсөө хуулийн байгууллагууд
эрхз
үйн салбарын
шинэчлэлд бэлэн байгаа. Хамгийн гол нь
үүн дээр хууль тогтоох, гүйцэтгэх
эрх мэдлийн байгууллагуудын з
үгээс дэмжиж, ард олны өмнө хүлээсэн хариуцлагынх
нь механизмыг нь хатуу, сайн шаардаж ажиллах л хэрэгтэй.


 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж