Аи Вэй Вэй хүний эрхийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Аи Вэй Вэй хүний эрхийн шагнал хүртлээ

Хятадын зураач Аи Вэй Вэйд “Бианка Жагер” олон улсын хүний эрхийн байгууллага эр зоригийн шагналаа олгохоор шийджээ. Шагналыг энэ сарын 14-нд Лондон хотноо болох буяны дуудлага худалдаа болон гала тоглотын үеэр гардуулах юм. Гэвч Аи Вэй Вэй уг ёслол дээр хүрэлцэн очиж шагналаа гардан авах эсэх нь тодорхогүй байна. Тодруулбал, Хятадын цагдаагаас хэвлэл мэдээлэлтэй харилцаж болохгүй гэсэн анхааруулгатай суллагдсан зураач саяхнаас Бээжингийн эрх чөлөө хаагдмал амьдралын тухай бичсэн өгүүллийг “Ньюсвийк” сэтгүүлд бичиж өгснийхөө төлөө интернэт ашиглах эрхээ мөн хасуулаад байгаа билээ.


Гурван сар ямар нэг хэл чимээгүй шоронд хоригдсоныхоо эцэст тэрбээр суллагдсан. “Ройтерс” агентлагийн сурвалжлагч түүнтэй холбогдон “Таныг эрх баригчдын зүгээс маш их дарамталж байгаа гэсэн үнэн үү?” хэмээн асуухад “Намайг хэвлэлд юм ярихыг хориглосон. Байдал сайнгүй л байна даа” гэсэн хариултыг өгчээ. Харин саяхан түүний эхнэр Хятадын Ардын их хуралд хандан захидал бичин нөхрийнхөө мэдээллийн хэрэгсэлтэй харилцахыг хориглосон хориог цуцлахыг шаардсан байна. Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг урласан Аи Вэй Вэйг Берлиний урлагийн их сургууль багшлахыг урьсан бөгөөд зураач өрөө урилгыг хүлээн авсан билээ. Гэвч мөн л хэзээ тэр ажилдаа орох нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж