Чеченийн удирдагчийн холливудын оддыг урив

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Чеченийн удирдагчийн холливудын оддыг урив

Чеченийн удирдагч Рамзан Кадиров Холливудын оддыг урьж, 35 насныхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Нийслэл Грозни хотод болсон төрсөн өдрийн баярт  Холливудын алдарт жүжигчин Жан Клод Ван Дамм, Хилари Сванк,  Кевин Костнер, Ванесса Мэй нар уригдсан гэнэ. Чеченийн удирдагч Рамзан Кадиров 35 насныхаа төрсөн өдрөөр бусад олон нийтийн арга хэмжээг хориглосон ажээ. Учир нь түүний төрсөн өдөр Грозни хот байгуулагдсан өдөртэй давхацсан гэнэ. Рамзан Кадиров төрсөн өдрөө бүх нийтийн баяр болгохыг хүсээгүйгээс өөрт нь төрсөн өдрийн бэлэг өгсөн хүнийг ажлаас нь хална гэж анхааруулсан гэнэ. Холливуудын одод Чеченийн удирдагчийн төрсөн өдөрт очсон нь барууны хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эгдүүцлийг төрүүлсэн байна. Рамзон Кадировыг Чеченийн дайны үеэр аллага, хүчирхийлэл үйлдэж, залхаан цээрлүүлэлт явуулсан гэж хүний эрхийг хамгаалагчид буруутгадаг билээ. Рамзан Кадировын төрсөн өдрийн үдэшлэг хоёр удаагийн дайнд нэрвэгдсэн Чеченьд шинээр баригдсан өндөр шилэн барилгад болсон бөгөөд сэлэмтэй бүжигчид лазерын гэрэлд бүжиглэсэн гэнэ. Холливуудын одод Рамзон Кадировт баяр хүргэж, Ванесса Мэй хийлийн тоглолтоор бэлэг барьжээ. Рамзон Кадиров хийлч Ванесса Мэйг төрсөн өдрийн үдэшлэгт тоглуулахын тулд 500,000 ам.доллар төлсөн гэнэ. Рамзон Кадировыг ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины хүчтэй дэмжигчдийн  нэг гэдэг.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж