ФИДЕ мастер Ж.Лхагваа улсын аварга болов

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

ФИДЕ мастер Ж.Лхагваа улсын аварга болов

Монголын шатрын холбооноос зохион байгуулсан түргэвчилсэн тоглолтын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, аваргууд тодорлоо. Шатарчид нийт есөн өрөг тоглосноос улсын зургаан удаагийн аварга ФИДЕ мастер Ж.Лхагваа найман оноогоор тэргүүлж, дэд мастер Л.Лхагвасүрэн 7.5, олон улсын мастер Л.Мягмарсүрэн 6.5 оноогоор удаалав. Харин эмэгтэйчүүдээс дэд мастер Д.Сэржмядаг 5.5 оноотой улсын аваргаар тодорлоо. Спортын мастер Ш.Батцэнгэл, дэд мастер М.Жаргалсайхан нар тус тус удаалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж