
Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, Засгийн газрын Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар бараалхаж Оюутолгойн гэрээний сэдэв, бусад цаг үеийн асуудлаар санал солилцсон юм. Тэр үеэр Ерөнхийлөгч гадна талд зэсийн үнэ унаж, Европт эдийн засгийн хямрал эхлээд байгаа энэ үед Оюутолгойн асуудлаар нэгдмэл байр сууриа хадгалж маргаанаа зогсоохыг хүссэн. Харин энэ санал сөрөг байр суурьтай 20 гишүүнд таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс сэтгүүлчдэд өнөөдөр өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр болсон байна.