Миссисипийг хуй салхи дайрав

Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

Миссисипийг хуй салхи дайрав

АНУ-ын өмнө зүгийн Миссисипи мужаар дайрсан хуй салхинд наад зах нь 10
хүн амиа алдсан байна. Орон нутгийн аврагчдын яриагаар амиа алдсан
хүмүүсийн талаарх мэдээ мужийн гурван тойргоос ирсэн бөгөөд тэдний дунд
хоёр хүүхэд амиа алдсан байв. Арваад хүн гамшигт нэрвэгдэж, хичнээн хүн
эмнэлэгт ирсэн нь тодорхойгүй байна. Гамшгаар олон тооны орон байр
сүйтэж, зарим зам  булгаран унасан модоор хаагдсан байлаа.

Хуй салхи мөн Луизиана, Арканзас ба Алабама мужаар дайрах үеэр хэд хэдэн
хүн хөнгөн гэмтжээ. Цаг уурчдын мэдээгээр  цаг уурын өөрчлөлтийн фронт
зүүн зүг явж байгаа гэнэ. Ойролцоогоор 1,2 километрын голчтой торнадо
гэх хуй салхи Миссисипи мужаар бямба гаригийн өглөө дайран өнгөрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж