
Нюренбергийн шүүхэд яллагч болон Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байсан Уитни Харрис (Whitney Harris) 97 насандаа өөд болсон тухай Associated Press мэдээлжээ. Тэрээр фашист Германы лүидерүүдийг шүүсэн шүүхийн яллагч нараас ганцаараа амьд байсан юм.
Прокурор Харрис Нюрнбергын шүүхэд АНУ-ын гол яллагч Роберт Жексоны туслах байсан.Тэрээр нацист лидерүүдийн нэг Эрнст Кальтенбруннерын яллагааг хариуцаж байжээ. Кальтенбруннер хоморголон устгал хийсэн, тамлан зовоосон, яс үндсээр ялгаварлан мөрдөн мөшгөсөн болон бусад олон гэмт хэрэгт буруутай нь нотлогдож цаазаар авах ял сонссон юм. Мөн тэрээр амьдаар баригдсан фашист Германы хамгийн том тушаалтан Герман Герингийг байцааж байлаа. Цааз сонссон гэмт хэрэгтнүүдийг цаазлахад байлцсан цорын ганц прокурор гэж France-Presse агентлаг тэмдэглэсэн байв.
Нюрнбергийн шүүхийн ажиллагаанд ороллцсоныхоо төлөө тэрээр Хүндэт легионы одонгоор шагнуулсан байв. Амьд байхад нь Сент-Луисийн Вашингтоны их сургуулийн Дарачлалын эрх зүй институтыг түүний нэрээр нэрлэж байжээ. Мөн тэрээр Нюренбергийн шүүхийн ажиллагааны талаар хамгийн анхны номын нэгийг "Tyranny on Trial, the Evidence at Nuremberg" ("Дарангуйлагчид шүүхэд: Нюрнбергийн нотолгоо") нэртэйгээр гаргаж байв.
Уитни Харрис удтал хүндээр өвчилж байгаад дөрөвүгээр сарын 21-нд Сент-Луис мужид таалал төгсч түүнтэй салах ёслол 23-ны өдөр болжээ.