Лувсан Сангай Далай ламыг “залгамжилна”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Лувсан Сангай Далай ламыг “залгамжилна”

Харвардын хуулийн их сургуулийг дүүргэсэн Түвдийн Засгийн газрын анхны ерөнхий сайд Лувсан Сангайд оюун санааны удирдагч Далай ламын улс төрийн үүрэг бүрэн шилжсэн байна.

Тэрбээр Буддын шашинтнуудын оюун санааны удирдагчийн хойт дүрээр тодроогүй боловч Далай ламын залгамжлагч болсон анхны хүн юм. Түүнийг Түвдийн Засгийн газрын хилийн чанад дахь гишүүд Ерөнхий сайдаар сонгосон билээ. Далай лам улс төрийн үүрэг хариуцлагаа дараагийн хүнд шилжүүлэн өгөх нь ардчиллын нэг хэлбэр гэж хэлсэн байна.

Түвд хоол идэж үзээгүй Лувсан Харвардын хуулийн сургуульд судалгааны ажлаа орхиж, эхнэр хүүхдээсээ хол Энэтхэгийн Дарамасала хотод амьдрахаар ирсэн байна. Лувсан Түвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Далай ламын ажлыг үргэлжлүүлэх юм. Тэрбээр Ерөнхий сайд болсныхоо дараа гаргасан анхны мэдэгдэлдээ Далай ламыг эх нутагт нь эргүүлж авчирна гэж хэлж байсан юм. Лувсан Сангай Энэтхэг дэх Даржээлин хийдэд шавилан сууж, улмаар Делигийн их сургуульд элссэн байна. Харин түүний эцэг эх 1959 онд Энэтхэг рүү дүрвэн гарахаас өмнө Түвдэд амьдарч байжээ. Тэрбээр “Хятадын эрх баригчид мөнгөтэй, хүчтэй, армитай боловч тэдэнд ёс суртахуун гэж үгүй. Хэрэв Хятад Түвдийг дарамталсаар байвал бид тэднийг хүндэтгэхгүй. Хэрэв тэд хүндэтгэж эхэлвэл бид ч бас тэгэх болно” гэж хэлсэн байна.

Хэдийгээр Хятад Түвдийг өөрийн улсын салшгүй нэг хэсэг гэж үзсэн хэвээр байгаа ч Сангай Түвд тусгаар улс болох өдөр бий гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр “Жилийн өмнө Арабын орнуудад хувьсгал гарна гэж хэн ч төсөөлөөгүй байсан. Гэтэл одоо тэр хувьсгалын үрээр дэлхий өөрчлөгдөж байна” гэж хэлжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж