
Тэрбээр 2010 оны эцсээр Монгол Улсад ирж ажилласнаасаа хойш нэг жилийн хугацаанд цөөнгүй ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. ТИКА байгууллага нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг хоёр дүүрэг, зургаан аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт түлхүү ажиллажээ.
Нийтдээ 3,5 сая долларын хөрөнгө оруулалтаар 40 гаруй төсөл хэрэгжүүлснээс нэлээд томоохон нь Улаанбаатар дахь Анкарагийн гудамжны тохижилтын ажил байсан бөгөөд үүнд 2,1 сая доллар зарцуулсан байна. Улаанбаатар болон Анкара хотын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийж буй уг төслийн хөрөнгө оруулалтыг Туркийн тал гаргаж байгаа юм.
Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын нийслэлийн хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ноён Р.Нурдуныг Улаанбаатар хотын дээд шагнал “Хангарьд” одонгоор шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр уулзалтын төгсгөлд гардуулж, баяр хүргэлээ.
www.ulaanbaatar.mn