Тэтгэврийн зөрүүг багасгана

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зөрүүг багасгана

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 200 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авч
байгаагийн 87 мянга орчим нь 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгожээ. Эдгээр иргэдийн хувьд үе үеийн Засгийн газарт тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг тавьж ирсэн ч нааштайгаар шийдвэрлэсэн удаагүй. Тэгвэл ямар ч байсан энэ Засгийн газар 1995 оноос өмнө болон хойно тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах зорилт тавьсан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Очирбат нар мөн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Тиймээс дээрх чиглэлүүдээр Засгийн газар судалгаа хийж буй тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Р.Раш тэтгэврийн зөрүүг арилгах талд Засгийн газар хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд сайд дээрх тайлбарыг хийсэн юм. Мөн нэг зүйлийг онцолход, Засгийн газар суурь тэтгэврийн хуулийг УИХ-д оруулж ирэхээр төлөвлөж буй юм байна.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж