
Энэ сарын 29-нд тохиох Нийслэлийн өдрийг угтаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 22-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн өдрийг угтаж, нийслэлийн хэмжээнд гурван том цэвэрлэгээ хийхээр төлөвлөсний дагуу эхнийхийг аравдугаар сарын 1-нд зохион байгуулж, хотын захын хэсэг болох зуслангийн газруудаар цэвэрлэгээ хийсэн юм. Энэ ажилд Христийн сүмийнхэн сайн дураараа оролцсон байна. Харин хоёр дахь их цэвэрлэгээг энэ сарын 15-ны бямба гаригт зохион байгуулах бол 22-нд нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ. Хотын удирдлагуудын зүгээс энэ ажилд албан газар, байгууллагаа, аж ахуйн нэгжүүдийг идэвхийлэн оролцохыг үүрэг болгосон байна.
Н.Туул