“Соёл урлагийн алтан үеийнхэн”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

“Соёл урлагийн алтан үеийнхэн”

“Монгол
ардын хээ угалз” номоо энэ жил 6 дахь удаагаа хэвлүүлсэн зураач Б.Болд
бас нэг шинэ ном “өлгийдөж” авсан ажээ. Шинэ гэж ч хэлж болохгүй юм
байнаа. 2002 онд анх хэвлүүлж байсан номоо нэмж сайжруулаад олон ховор
сонин зургаар чимэглэж хэвлүүлсэн юм байна. Би урлаг судлаач биш
болохоор түүний номын сайн муу болсон талаар хэлэх үг алга. Лав л анхных
нь хэвлэлийг мэргэжлийн урлаг судлаачид зохиол бүтээлдээ иш татан
ашигласан байхыг олонтаа харж байсан. Тухайлбал, Н.Ганхуяг “Монголын
театрын нэвтэрхий толь”, Х.Зандраабайдий “Монголын зохиолчдын лавлах”,
Д.Цэдмаа, Ц.Амаржаргал “Соёл урлагийн алдартнууд” зэрэг олон бүтээлд
иш татсан байсныг мэдэх юм. Эзнээс нь авсан албан ёсны зөвшөөрлийн дагуу
номоос нь блогтоо бяцхан иш татан оруулж байна.

Жамьянгийн ЧУЛУУН (1928-1996).
Үндэсний хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн. Монгол Улсын Ардын жүжигчин
(1971). Төрийн шагналт (1966). Нэрт хөгжмийн удирдаач, хийлч.

…1939
оны намар ЗХУ-аас мэргэжилтэн Б.Смирнов Монголд ирж, үндэсний хөгжимд
нот тогтоож өгч, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав нараар
театрын ардын найрал хөгжмийн анхны хамтлагийг бүрдүүлж, 1941 онд “Шарай
голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Ийм нэгэн хаан байжээ”
зэрэг хөгжимт драмын жүжгүүд тоглож эхэлсэн юм.

Үргэлжлэлийг http://soronzon.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж