
1990-ээд оны үед шуугиан тарьж байсан 90 саяын Гансүх гэгч бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглосон юм. Харин киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зураглаачаар Д.Ангараг ажиллажээ. Киноны зураг авалт дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сарын 2-нд албан ёсоор зураг авалт дууссан байна.
Кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон бөгөөд энэ сарын 15-нд “Өргөө”, “Тэнгис” кино театрт нээлтээ хийх юм.
М.Урин