Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Олбогтой А.Мурат

УИХ-ын гишүүн асан, ГЕГ-ын дэд дарга А.Мурат исламын шашнаа эрхэмлэж, өдөр бүрийн мөргөлөө таслалгүй ажлын өрөөндөө хийдэг гэнэ. TВ-5 телевизийн “Ажлын дараа” нэвтрүүлэгт оролцохдоо албан тасалгааныхаа шүүгээнээс мөргөл хийхдээ дэвсдэг олбогоо гаргаж үзүүлнэ лээ. Ислам шашинтай хүн бүр жижиг хивсэн олбог биедээ авч явж мөргөлийн цагаараа өвдөг дороо дэвсэн ариун хот Иерарусалимын зүг харж мөргөл үйлддэг. Мөргөхийн өмнө заавал нүүр гараа угаах гээд нарийн ёс заншилтай. А.Мурат дарга үүнийг сахихын сацуу нийслэлд бий болоод байгаа мечет сүмүүдэд амралтын өдрүүдээр очиж ислам шашинт хүний хийх ёстой зан үйлүүдийг гүйцэтгэн сэтгэлээ ариусгадаг гэнэ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж