МУИС-ийн II байрны хажууд барилга барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

МУИС-ийн II байрны хажууд барилга барихаар болжээ

Энэ долоо хоногийн эхээр МУИС-ийн оюутнууд захиралдаа гэнэтийн бэлэг барьсан. Тэд ректороо огцруулахаар жагсаал хийж, 10 шаардлага бүхий хүсэлт хүргүүлсэн юм. Оюутнуудаас нь гадна С.Төмөр-Очир ректорт  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал асан доктор, профессор, академич С.На­рангэрэл ч гэнэтийн бэлэг барьсан. Тэрбээр “С.Төмөр-Очир шиг улсын хөрөнгө хувьдаа завшдаг хүнтэй хамтарч ажиллахыг хүсээгүй” хэмээсэн юм. Тэгэхээр энэ долоо хоног ректор С.Төмөр-Очирын хувьд санаанд оромгүй зүйлсээр дүүрэн өнгөрч байна гэхэд болно. 

МУИС-ийн I байранд өчигдөр үд дундын үед очиход оюутны зөвлөлийнхөн нь ректортоо дахин шаардлага хүргүүлэхээр зэхэж байлаа. Учир нь тэдний тавьсан арван шаардлагаас биелэх нь ойлгомжтой асуудлуудыг шийдэхээр болсон тухайгаа сур­гуулийнх нь захиргааны зүгээс мэ­дэгдсэн аж. Харин оюутны хол­бооны гишүүдийг томилох асуудал болон дотоод асуудалд нь сургуулийн захиргаанаас  оролцохгүй байх гэсэн шаардлагуудад нь тодорхой хариулт өгөөгүй гэнэ. Тэд “Сургуулийн захиргаанаас оюутны холбооны дотоод асуудалд хэтэрхий их оролцож, хэрхэхийг нь хүртэл заадаг. Ц.Ганцог захирлын үед арай ч ийм байгаагүй” хэмээсэн юм. Энэ ч яах вэ. Оюутнууд болон захирлын хооронд өрнөсөн багахан маргаан. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал асан С.Нарангэрэл юу гэж хэлчихээд ажлаасаа гарчихаа вэ.  С.Төмөр-Очир захирал Улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэв үү.

Энэ бүх маргаан МУИС-ийн ойр орчмын  байрлал сайтай газраас үүдэлтэй ч байж болох талтай юм байна. Учир нь уг сургуулийн II байрны баруун талын өндөр цагаан барилга байрлаж буй газарт МУИС-ийн номын сан болон оюутны дотуур байр барих саналыг уг сургуулийн ТУЗ-ийн гишүүд гаргажээ. Гэхдээ энэхүү барилгыг хувийн компаниар бариулан хам­тарч эзэмшиж байгаад их, дээд сургуулиудыг цогцолбор болгож, Шивээтийн хөндийд байр­луулах үед тухайн компани уг барилгыг зарах санал гарчээ. Харин үүнийг нь Хууль зүйн сургуулийн захирал асан С.Нарангэрэл эсэр­гүүцэж, ажлаа өгсөн гэх.

Энэ талаар МУИС-ийн захирал С.Төмөр-Очир доорх хариултыг өгсөн юм.

-Та оюутнуудтайгаа тохирсон гэж байгаа ч тэд гол шаардлагад нь тодорхой хариулт өгөөгүй гэж үзэн дахин шаардлага хүргүүлнэ гэж байсан?

-Сургуулийн захиргаа, оюутны холбооноос тав таван хүнтэй ажлын хэсэг гаргаад асуудлыг зохицуулсан. Энэ талаар өнөөдөр 16 цагт /өчигдөр/хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийхээр болсон шүү дээ.

-Хууль зүйн сургуулийн за­хи­рал С.Нарангэрэл таны талаар таагүй мэдээлэл гаргасан байсан. Ямар нэгэн үл ойлголцлын улмаас тэрбээр ажлаа өгсөн юм биш биз?

-Тийм зүйл огт байхгүй. Манай сургуулийн журамд салбар сур­гуулийн захирал бүр таван жил тутамд тайлан гаргадаг юм. Харин намайг ирэхэд С.Нарангэрэл захирал тайлангаа тавиад л ажлаа өгсөн.

-Сургуулийн номын сан барих ажилд ямар нэгэн компанийг давуу эрхтэйгээр оролцуулахаар тохирсноос болсон юм биш үү?

-Сургуулийн номын санг барих ажил эхлэх нь бүү хэл гарын үсэг зурж баталгаажаагүй байгаа шүү дээ. Тэгээд ч энэ талаар надад ярих зүйл алга. Хүмүүс буруу, зөрүүг нь тунгаах байх.

-Сургуулийн засварын тен­дерийг Архангайн компанид өгөх гэж удсан учир одоо болтол засварын ажлууд дуусаагүй байна гэх юм?

-Тендрийн асуудлыг бид ха­риуцдаггүй. Боловсрол, соёл, шинж­лэх ухааны яам хариуцдаг учир энэ тал дээр ямар нэгэн хардлага гаргах гэсний хэрэггүй байх. Тэгээд ч тендер шалгаруулалт наймдугаар сарын дундуур дууссан учир завсар одоо болтол дуусаагүй байгаа. С.Төмөр-Очир захирал ийнхүү хариуллаа.

Тиймээс Төрийн өмчийн хорооны
Хангамж,
үйлчилгээний
хэлтсийн дарга Я.Цогтбаатараас МУИС-ийн номын сангийн
барилгын асуудлын талаар лавлалаа.

 -МУИС-ийн II байрны баруун
талд шинээр номын сан, дотуур байр барих гэж байгаа нь
үнэн юм уу?

-МУИС-ийн зүгээс тийм
х
үсэлт манай
хороонд ир
үүлсэн. Их, дээд сургуулиудыг Шивээтийн хөндий рүү хэзээ нүүлгэх нь тодорхойгүй байгаа учир номын сан, дотуур байрны хүрэлцээгүй хэр удах нь ч эргэлзээтэй байгаа юм билээ.

-Дээрх газарт барилга барьсан
компанид уг барилгыг шилж
үүлнэ гэсэн яриа гараад байгаа. Ер нь МУИС нүүлээ гэхэд
сургуулийн барилгыг яах вэ?

-Энэ талаар ямар нэгэн санал
ир
үүлээгүй. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэхэд концессийн гэрээгээр
л б
үх зүйлийг шийдэх
байх. Т
үүнээс биш ямар нэгэн сургуулийн захирал энэ асуудлыг бие
дааж шийддэг юм биш. Концессийн гэрээг бай­гуулахын тулд Засгийн газар, УИХ-аар
оруулах нь тодорхой ш
үү дээ. МУИС нүүлээ гэхэд
үлдэж буй
барилга нь т
өрийн өмч хэвээр байна. Тиймээс төр өмчөө хэрхэх эсэхээ
тухайн
үед нь шийдэх юм. Дуудлага худалдаагаар оруулах уу, нураах
уу гэдэг т
өрийн л мэдэх асуудал шүү дээ.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж