Гаалийн дарга нарыг сэлгэн томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Гаалийн дарга нарыг сэлгэн томиллоо

Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр гаалийн зарим газар, хорооны дарга нарыг сэлгэн байршуулжээ. Авилгаас ангид байлгах үүднээс хоёр жил тутамд ийнхүү сэлгэн ажиллуулах зарчимтай аж. Үүний дагуу ГЕГ-ийн Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Довчинсүрэнг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар, тус газрын дарга Ч.Энхтуяаг Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооны даргаар, тус хорооны дарга Н.Батцэнгэлийг Шивээхүрэн дэх Гаалийн газрын даргаар тус тус томилжээ. Мөн Гашуунсухайтын Гаалийн дарга П.Сүхбаатар, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч Д.Давуусамбуу нарыг хооронд нь сольсон байна. Түүнчлэн Замын-Үүд дэх Гаалийн газрын орлогч дарга Б.Мөнхбатыг Шивээхүрэнд орлогчоор шилжүүлжээ. Харин одоогоор Замын-Үүдэд орлогч болон ГЕГ-т хэлтсийн даргын суудал эзэнгүй байгаа юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж