
Гэвч МАН-ын удирдлага бага хурал хийхээс жийрхэх болжээ. МАН-ын дарга С.Батболд сүүлийн үед намынхаа дотоод уур амьсгалыг тандаж байна. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт муу байгааг шүүмжилж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардаж, МАН-ын гишүүн сайдтай Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэр зэрэг яамдын ажил тааруу байгааг хэлдэг болсон тул бага хурал ширүүн уур амьсгал дунд болж бужигнаан үүсгэх вий гэдгээс болгоомжлон бага хурлыг хэзээ хийх нь тодорхойгүй болжээ.
Д.ОЮУН