
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгаж байгаа. УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2000-2007 онд томоохон бүтээн байгуулалтын гол цэг болох “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа олон тэрбум төгрөг хувьдаа завшсан, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт томоохон компаниудын бараа, бүтээгдэхүүнийг “шахдаг” байсан гэх хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хамтран оролцсон байж болзошгүй байгаа аж.
Н.Сэргэлэн