Ц.Шинэбаярын нам Дээд шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаярын нам Дээд шүүхэд хандана

Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ тэргүүтний үүсгэн байгуулсан Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/-ынхан намынхаа нэрийг бүртгүүлэх асуудлаар өнөөдөр 11.00 цагт Дээд шүүхэд хандахаар болжээ. Тус намын 500 гаруй  төлөөлөгч гишүүд өнгөрсөн есдүгээр сарын 23-нд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, намын анхдугаар их хурлаа хийж, албан ёсоор намаа байгуулсан билээ. Улмаар ХМХН-ын их хурлаас намын даргаар С.Молор-Эрдэнэ, Намын цэцийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарыг сонгосон юм. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намыг үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш ажлын 10 хоногт багтаан намынхаа нэрийг Дээд шүүхэнд бүртгүүлэх тухай заалт байдаг. Үүний дагуу ХМХН нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль дүрмүүдийн хүрээнд намыг бүртгүүлэх бичиг баримтуудаа хуулийн хүрээнд боловсруулж, Дээд шүүхэд гардуулахад бэлэн болжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж