Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн
Ц.Улаанхүү начныг шүүх хурлын тов гарчээ

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 13-нд буюу ирэх пүрэв гаригт болох тов гарчээ. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, шүүх бүрэлдэхүүн түүнийг хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан гэм буруутай гэж үзээд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан ч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.
С.Отгон