Хүч шавхсан алтан медаль

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Хүч шавхсан алтан медаль

Монголын Паралимп, Хөнгөн Атлетикийн Холбооны тамирчид  2011 оны  9-р сарын 21-26 ны хооронд Япон улсын Оита хотод зохион байгуулагдсан Пара хөнгөн атлетикийн аврага шалгаруулах нээлттэй тэмцээнээс АЛТАН медалийг авчирлаа.
Тус тэмцээнд Австри, Канад, Солонгос, Япон, Монгол зэрэг орны 400 гаруй тамирчид оролцсоноос Монгол орныг төлөөлөн оролцсон залуу тамирчин Э.Мөнгөншагай T-46 ангиллын 400 м-н зайд уралдаж АЛТАН медаль хүртсэн бол Ч.Мөнх-эрдэнэ F-58 ангилалд жад шидэлт, Ядро түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлдөө аваргаллаа.

Одоогоор тамирчид маань 2012 онд нээлтээ хийх зуны 14 удаагийн Паралимпод оролцох эрхээ баталгаажуулахаар Герман улсад болох Дэлхийн Цомын Тэмцээний бэлтгэлдээ гараад байна.

М-Си-Эс Кока-Кола ХХК дээрхи тамирчидыг Пара хөнгөн атлетикийн аврага шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож өөрсдийн авъяас хєдєлмєр, тэвчээр хатуужил, хурд хvч, авхаалж самбаагаа сорих боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэдний амжилтын сургийг чих тавин хүлээж байлаа.  

М-Си-Эс Кока-Кола ХХК “ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдийн эрүүл, идэвхитэй амьдралыг дэмжихийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан  маш олон  үйл ажиллагааг цаашид тасралтгүй өрнүүлсээр байх болно.







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж