УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь

10.00 цагаас:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 01 дүгээр дүгнэлт;

  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна.

2. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 02 дугаар дүгнэлт;

  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.ПҮРЭВНЯМ танилцуулна.

3. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол;

4. Компанийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

  • Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.БУД танилцуулна.

5. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;

  • Төсвийн төслүүдийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД танилцуулна.

6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

  • Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

7. Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Үрийн тариалангийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан  авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

  • Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ танилцуулна.

8. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ЖЕКЕЙ танилцуулна.

9. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ГАНБЯМБА танилцуулна.    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж