
“X Factor” шоуны шүүгчдийн нэг Гэри Барлоу Take That хамтлаг тарсны дараа депресст орж, түүнээс болж жин нэмж эхэлсэн гэжээ. Take That хамтлагийн экс гишүүн депресст гүн орсон үедээ бүр 101 кг хүртэл жин нэмж байсан гэнэ. Тэрбээр олон жил хичээсний эцэст 76 кг болтлоо жин хассан авч одоо ч жингээ барихаар хоолны дэглэм баримталдаг гэнэ. Take That хамтлаг 1996 онд тарсны дараа Гэри Барлоу соло кареер хөөсөн боловч түүний хоёрдахь цомог амжилтгүй болоход Sony BMG түүнээс гэрээгээ цуцалсан билээ. Гэри Барлоу хоолны дуршил нэмэгдсэн нь депрессээс болж буйг мэдээд тэмцэхээр шийдсэн ажээ. Тэр үеэ дурсахдаа Гэри Барлоу “Тэр үед эргэн тойрныхон маань надаас залхаж байгааг би мэдсэн. Нэг удаа эхнэр маань намайг эмчид үзүүлэх хэрэгтэй гэхэд би бүгдийг ойлгосон. Би өөрөө өөртэйгээ удаан тэмцэж, эцэст нь XXXL размерын хувцасаа өмсөхөө больсон” гэжээ.
Н.Энх