
Хойд Америк Монголын бизнес уулзалт өнөөдөр “Кемпинский” зочид буудалд боллоо. Энэхүү уулзалт хоёр өдөр үргэлжилж маргааш өндөрлөнө. Бизнес уулзалтын эхний өдөр Монголын шүүх засаглалын асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалын шийдвэр Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар гадаадынхан өөрсдийнхөө бодлыг ярьсан. Мөн уулзалтаар ярьсан нэг асуудал бол Канад Монголын хооронд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах тухай асуудал яригдаж байгаа юм байна. Ингэснээр гадаад худалдааны эргэлт, Монголын эдийн засагт эерэг үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа гадаадынхан дурдсан. Ирэх жил УИХ-ын сонгууль болох учраас улстөрчид гадаадын хөрөнгө оруулалтыг сөргөөр сурталчилж, PR хийж болзошгүй байгааг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зүгээс уг бизнес уулзалтын үеэр анхааруулсан юм.
Ж.ГЭГЭЭ