Хакухо хүүгээ ёкозуна болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Хакухо хүүгээ ёкозуна болгоно гэв

Японы мэргэжлийн сүмод зодоглож буй ганц ёкозүна Хакүхо М.Даваажаргал
хүүгээ сүмогийн дээд цолтой бөх болгохын тулд бэлтгэж эхэлнэ гэж
мэдэгджээ.

“Өнгөрсөн долдугаар сарын башёд би түрүүлсэн бол
найман башё дараалан түрүүлж, дээд амжилт тогтоож чадах байлаа. Гэхдээ
есдүгээр сарын башёд түрүүлснээр би 20 дахь түрүүгээ хүртсэндээ баяртай
байна. Би Аки башёг сайхан эхэлсэн. Харин арав дахь өдрийн дараагаар
бага зэрэг анхаарал алдаж, Японы найдвар болсон хоёр сэкивакэд ялагдлаа.

 Энэ
нь сүмо сонирхогчдыг баярлуулахгүй байж чадсангүй. Учир нь тэмцээн улам
сонирхолтой болсон. Сүүлийн өдөр хүртэл хэн түрүүлэх нь тодорхойгүй
байлаа. Гэхдээ би эцсийн дүнд түрүүлсэн. Одоо дараагийн зорилго маань
миний хамгийн их хүндэлдэг ёкозүна Таканоханагийн 22 түрүүлсэн амжилтыг
эвдэх. Харин зодог тайлсныхаа дараа би Гинза дүүрэгт сүмогийн өөрийн
гэсэн дэвжээ нээж, хүүгээ ёкозүна болгохын тулд бэлдэж эхэлнэ” гэж
Хакүхо хэлсэн байна.

“Спортын шуудан"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж