Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ | News.MN

Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ
Жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу МАХН-ын байгуулагдсан өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэх болсоор багагүй хугацааг үдэж байна. Өнөөдөр МАХН-ынхан 89 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж, үдээс өмнө жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Харин одоо Монгол бөхийн өргөөнд МАХН-ын ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болж байна. Хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглох юм байна. Тодруулбал, Улсын харцага Д.Баасандорж, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын харцага Ө.Бат-Орших тэргүүтэй бөхчүүд хүч үзэх нь ээ. МАХН-ын дарга С.Баяр эзгүй байгаа тул бөхийн барилдааныг нээж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр ирсэн зочид, төлөөлөгчид хийгээд үзэгчдэд бүгдэд нь Эх орончдын өдрийн мэндийг хүргэлээ.
Бөхийн барилдааныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй МАХН-ын гишүүд үзэж, сонирхож байна.
Г.ДАРЬ 
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж