Майкл Жексоны хүүхдүүд “Нарны цирк”-ийг үзжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны хүүхдүүд “Нарны цирк”-ийг үзжээ

Майкл Жексоны хүүхдүүд “Нарны цирк”-ийг үзжээ

Попын хаан Майкл Жексоны ээж Кэтерин түүний эмчийн шүүх хуралд оролцохоос татгалзаж, дуучны хүүхдүүд 14 настай Принц, 13 настай Парис, 9 настай Бланкет нарын хамт алдарт “Нарны цирк”-ийн тоглолтыг үзэхээр Канадын Монтреалыг зорьсон гэнэ. Майкл Жексон “Нарны цирк”-ийг үзэх их дуртай байжээ. Тэрээр 1987 онд уг циркийнхэн АНУ-д аялан тоглолт хийхэд үзэж байсныг циркийн зохион байгуулагчдын нэг дурсан ярьсан байна. Майкл Жексоны эмч Конрад Муррейг дуучинд нойрсуулах хүчтэй эм өндөр тунгаар өгч байсан нь үхлийн шалтгаан болсон гэж буруутгаж байгаа юм. Хэрэв Конрад Муррей дуучны үхэлд буруутай нь тогтоогдвол эмчлэх эрхээ хасуулж, дөрвөн жил шоронд хоригдох ял сонсох гэнэ.

Н.Энх

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж