Дуучин Э.Агиймааг намба сууна гэж найдахаас

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Агиймааг намба сууна гэж найдахаас

Дуучин Э.Агиймаа саяхан “Бор дарснаас гарч, уран бүтээлдээ эргэн орлоо” хэмээн хэвлэлээр цацагдаж, фэнүүдээсээ урмын үг хүртэж байсан. Гэвч тэрбээр магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр нэгэн шөнийн цэнгээний газар орж нэлээн халамцсан аж. Үүнээс болж найз залуугаасаа “шанаа” авчээ. Энэ байдлаа найз нартаа мэдэгдэхгүйг хичээсэн ч төд удалгүй ам султай найз нарынхаа хараанд өртөж, муугаараа ахин хэлүүлэх боллоо. Уг нь түүнийг “Өвөрмөц хоолойтой, сайн уран бүтээлч хүн” гэж хамтарч ажилладаг уран бүтээлчид нь үнэлдэг юм билээ. Залуу хүн алдаж болох хойно хэзээ нэгэн цагт намба суух байлгүй дээ.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж