Байнгын хороо мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Байнгын хороо мэдээлэл хийнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Хүний хөгжлийн сангаас сар бүр иргэдэд олгож буй 21 мянган төгрөгөөс үйлчлэгч банкууд үйлчилгээний хураамж суутгаж байгааг буруутган нэр бүхий гишүүд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд асуулга тавихаар болсон байна.

Энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж