Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Түүгээр Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, ХКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүний айлчлалын дүнгийн тухай, Монгол, Чехийн Засгийн газар хоорондын протоколын төслийн тухай, ”Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.  Мөн Түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар  зэрэг гурван асуудалтай танилцах юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж