Байнгын хороод завсарлагаар эхлэх бололтой

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Байнгын хороод завсарлагаар эхлэх бололтой

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороод хуралдахаар тов гаргаад байна. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх тул Ардчилсан намын бүгийн гишүүд завсарлага авах нь тодорхой болоод байна. Тус бүлгийн гишүүд Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэх аливаа хуралдаанаас завсарлага авахаа мэдэгдээд байгаа юм.

Үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдана. Түүгээр Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг олон төсөл хэлэлцэж байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гарган батлахаар төлөвлөжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж