“Газпром” Туркийн авахаас татгалзсан хийг борлуулах арга олжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“Газпром” Туркийн авахаас татгалзсан хийг борлуулах арга олжээ

Оросын “Газпром”  Туркийн улсын мэдлийн “Botas” корпорацийн авахаас татгалзсан байгалийн хийг Турк дахь бие даасан дистрибютеруудад худалдах болно гэж тус компанийн орлогч дарга Александр Медведев мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Туркийн  Засгийн газар “Botas” корпораци 1986 оны гэрээний дагуу “Газпром”-оос байгалийн хий авахгүй гэж зарласан юм. Зөвлөлтийн үеэр бичигдсэн 25 жилийн гэрээний хугацаа ирэх  арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. Оросууд гэрээг сунгах хүсэлтэй байгаа. Харин Турк Иран ба Азербайжанаас хий авдаг учраас үнээ 20 хувиар буулгахыг Оросоос шаардсан юм. Хуучин гэрээгээр жил тутам зургаан тэрбум шоо метр байгалийн хийг оросууд нийлүүлж байсан. “Газпром” 2010 онд 18 тэрбум шоо метр хий нийлүүлсэн нь Туркийн хэрэглээний 60 хувийг хангаж байжээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж