Пентагоны тэргүүн Израилийг “тусгаарласанд” зовинож байна

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Пентагоны тэргүүн Израилийг “тусгаарласанд” зовинож байна

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Леон Панетта Израилийг “тусгаарлах” хандлага ихэсч байгаад зовинож, бүс нутгийнхаа хуучин түншүүдтэй дипломат харилцаагаа бэхжүүлэхийг уриалсан байна. Панетта энэ тухайгаа Израильд очих замдаа онгоцонд сэтгүүлчдэд ярьжээ.

Израилийг тусгаарлан гадуурхах болсон нь Ойрхи Дорнодын “Арабын хувьсгал”-ын өрнөлөөс үүдэлтэй гэж тэрээр хэлээд бүс нутагт болж байгаа  өөрчлөлт нь Израилийн тусгаарлалтад хүсэх зүйл биш гэв.

Дипломат салбарын сулралыг цэргийн давуу талаар орлуулах аргагүй хэмээн Панетта ярив. Батлан хамгаалахын сайд Ойрхи Дорнодод айлчлалт хийж байна. Тэрээр Израиль, Палестины удирдлагатай уулзсаныхаа дараа Египетэд очно.

Израиль, Турк, Египетийн харилцаа одоо маш  хурцатмал байна. Үүнээс гадна Палестины тусгаар тогтнох өргөдлөөс болж Израиль харилцаагаа муутгалаа. Вашингтон Палестины өргөдлийн эсрэг байгаа бөгөөд тэд тусгаар тогтнолынхоо  талаар Израильтай энхийн хэлэлцээр хийх ёстой гэж үзэж байгаа юм. 

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж