Бахрейны гүнжийг тамлан байцаахад оролцсон гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Бахрейны гүнжийг тамлан байцаахад оролцсон гэж буруутгав

Бахрейны гүнж Нура бинт Ибрахим Аль-Халифа энэ жилийн хоёр, гуравдугаар сарын Засгийн газрын эсрэг үймээнд оролцсон эмч нарыг тамлан байцаахад оролцсон байж магадгүй болов. Хоригдож байсан гэрчүүдийн ярианд үндэслэн энэ тухай “The Times” сонин даваа гаригийн дугаартаа өгүүлжээ.

Аль-Халифа нь Бахрейны хатан хааны хамаатан бөгөөд хар тамхитай тэмцэх цагдаагийн тасагт алба хаадаг гэнэ. Эмч нарын яриагаар байцаалтын үеэр гүнж тэднийг саваадаж, резинэн шланкаар ороолгож, цахилгаан дамжуулах утсаар нүүрэнд нь тог цохиулж мэдүүлэг авахаар оролдож байжээ.

Сөрөг хүчнийхэнтэй хүчнийхэн зэрлэг харьцаж, зарим цагдаа баривчлагдсан эмэгтэйчүүдийг хүчиндэхээр заналхийлж байсан тухай гэрч нар хэлж байна. Эмч нарыг шархдагсадад туслаагүй гэж барин тамласан. Тэд үүргээ гүйцэтгэхийн оронд албаны тээврийн хэрэгслийг босогчдод зэвсэг хүргэхдээ ашиглаж байсан хэмээн эрх баригчид буруутгаж байгаа. Хожим эмч нарын ихэнхийг сулласан бөгөөд тэднийг  удахгүй шүүх гэнэ.

Бахрейны мэдээллийн яам энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Гэхдээ ван Хамад бен Иса аль Халифын  томилсон бие даасан комисс хүчний байгууллагын талаар мөрдөн байцаалт явуулна гэдгийг яамны төлөөлөгч  мэдэгдлээ.    

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж