Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба дөнгөж сая дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай ялсан тэрбээр энэ удаад Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулжээ. Ийнхүү тэрбээр шөвгийн наймд шалгарч, олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
Мөн өнөөдөр дэлхийн аваргын рингэнд У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Д.Отгондалай /56 кг/, Б.Жавхлан /60 кг/ нар тулалдана.
Дашрамд сонирхуулахад, олимпийн эрх олгох дүрмийн дагуу энэ жилийн ДАШТ-ээс хамгийн хүнд хоёр жин болох -91 ба +91 кг-аас бусад найман жинд эхний 10 байрт, харин дээрх хоёр жинд эхний зургаан байрт шалгарвал олимпийн эрх олгох юм.