Аймгуудын прокурорын газарт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Аймгуудын прокурорын газарт шалгалт хийж байна

УЕПГ-аас орон нутгийн прокурорын газруудад “шалган туслах ажил” гүйцэтгэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төлөвлөгөөт шалгалтыг Увс аймгийн прокурорын газарт Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ц.Бямбацогт, Дархан-уул аймгийн прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих асуудал хариуцсан УЕП-ын туслах Г.Эрдэнэбат, Хэнтий аймгийн прокурорын газарт Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан УЕП-ын туслах Л.Болд, Өмнөговь аймгийн прокурорын газарт УЕПГ-ын Тамгийн хэлтсийн дарга Б.Үнэнбат нараар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байна.

Прокурорын байгууллагын тухай болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, даалгавар, зааврын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд гарч буй зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг судалж, дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд зорилготой аж.

Шалгалтын дүнг "Төв орон нутгийн прокурорын газрыг иж бүрэн шалган туслах аргачилсан заавар"-ын тавд заасны дагуу гаргаж, УЕПГ-ын дэргэдэх Зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж