Төлбөр тооцооны шинэ горимд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Төлбөр тооцооны шинэ горимд шилжинэ

Монголбанк, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв хамтран үнэт цаасны төлбөр тооцоог олон улсын жишигт нийцсэн технологид шилжүүлэх бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. Энэ сарын 15-наас эхлэн үнэт цаасны төлбөр тооцоог энэхүү шинэ горимоор явуулах юм байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьцаа болон бондын арилжааны мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог Монголбанкаар дамжуулан  харилцагчдын арилжааны банкин дахь харилцах дансанд шууд бодит цагт хийж гүйцэтгэх юм. Түүнчлэн үнэт цаасны гадаад төлбөр тооцоог олон улсын стандартын дагуу СФИФТ мэдээний форматыг ашиглан гүйцэтгэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцох таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой ажээ.

Монголбанк дахь “ҮЦТТТХТ” ХХК-ийн дансанд орлого оруулахад харилцагчдын дансанд шууд байрших бөгөөд гүйлгээтэй холбоотой шимтгэл хураамжийг Монголбанкны үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу тооцож харилцагчийн данснаас шууд авна. Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьцаа болон бондын арилжааны мөнгөн хөрөнгө арилжааны банкуудад байршдаг бөгөөд дээрх шинэлчлэл хийгдсэнээр Төв банкинд байршдаг болж байгаа юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж