МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд аравдугаар сарын 7-нд буюу ирэх баасан гаригт “Нано технологи-2011” үндэсний хоёрдугаар симпозиум болох гэж байна. МУИС-иас санаачлан БСШУЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран зохион байгуулах тус симпозиумыг анх 2007 онд зохион байгуулж байжээ. Тухайн үед Монголд нано технологийн талаарх ойлголт тун нимгэн байсан бол одоогийн төвшинд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд төдийгүй Монголд ч нано технологийн хөгжил дэвшлийг ашиглаж байна. Энэ удаагийн хурлын онцлог нь Монголд шинжлэх ухаан, технологи төдийгүй мэдлэгийн эдийн засаг буюу өндөр технологийн аж үйлдвэрийн салбар хөгжих, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, шинээр технологийн компаниудыг бий болгоход чиглэжээ. Монголд хөгжиж байгаа нано технологийн төвшинг одоогоор эхэн шатандаа байгаа хэмээн дүгнэдэг юм байна.
А.Зул