Барилгын салбарын тулгамдсан асуудал” сэдэвт бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын тулгамдсан асуудал” сэдэвт бага хурал болно

Барилга хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, Барилгын коллеж хамтран “Барилгын үйлдвэрлэл дэх техник технологийн дэвшил, барилгын салбарын тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурлыг энэ сарын 29-нд зохиохоор болжээ. Бага хуралд барилгын мэргэжлээр сургалт явуулдаг буй бүх шатны сургуулиуд, барилгын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм байна. “Энэхүү арга хэмжээ нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг  дэмжих, олон нийтэд дэлгэрүүлэн сурталчлах,онол, практикийн ач холбогдол бүхий шинэ бүтээл, оновчтой санаачлагыг гаргахад оюутнуудын идэвхи оролцоог дээшлүүлэх зорилготой. Түүнчлэн  барилгын мэргэжилтэн бэлтгэж буй сургууль, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх эерэг талтай” хэмээн БЗМТ-ийн менежер Б.Амаржаргал ярилаа. Нэмж дуулгахад, дээрх бага хурлыг Барилгын коллежид зохион байгуулах аж.

Б.Анхаа
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж