Оюутнууд С.Төмөр-Очирыг эсэргүүцэж жагслаа

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Оюутнууд С.Төмөр-Очирыг эсэргүүцэж жагслаа

Монгол Улсын Их сургуулийн оюут­нууд өчигдөр сургуулийнхаа удирд­лагуудад шаардлага хүргүүлж, тай­ван жагсаал зохион байгууллаа. Жаг­саалыг тус сургуулийн оюутны холбоо, Оюутан конгрессоос зохион бай­гуулсан аж. МУИС-ын хичээлийн гуравдугаар байрны үүдэнд өчигдөр 11 цагийн орчимд очлоо. “Сургууль бол бизнесийн байгууллага биш”, “Оюут­нууд бид саятан биш”, “Да­хин судлах хичээлийн кредитийг гу­равны нэгээр тооцдог болъё” гэсэн шаардлагыг барьсан 100 гаруй оюутан байсан юм. Оюутны хол­боо, Оюутан конгрессийн ги­шүүд “Бид өнөөдөр өглөө  л жаг­саал зохион байгуулах шийдвэр гар­га­лаа” гэж байсан.  Гэсэн ч бүгдээрээ станц, чихэвчтэй, түүгээрээ холбоо барьж жагсаалыг зохион байгуулж байс­наас үзвэл урьдчилж бэлдсэн болов уу. Түүнчлэн оюутнууд “Хонхны дуу”-г эгшиглүүлж “Бид ард­чилсан оюутнууд” гэсэн бичигтэй цаас барьсан байлаа. Оюутнууд жаг­саалаа МУИС-ын төв байрнаас эх­лүүлжээ. Улмаар хичээлийн бүх байр­ны гадна очиж үргэлжлүүлсэн нь энэ аж. Хичээлийн байраар ийн­хүү очиход нь салбар сургуулийн оюут­нууд дэмжиж буйгаа илэрхийлж, жаг­саалд нэгдэж байлаа.

МУИС-ын оюутны холбоо, Оюу­тан конгресийн дэд тэргүүн Б.Мөнх­баяр “Манай сургуулийн за­хир­гаа оюутнууддаа чиглэсэн арга хэм­жээ авахгүй байна. Жил бүр сур­галтын төлбөрөө нэмдэг. Бас да­хин шалгалт өгч буй оюутнуудаас кредитийн төлбөр гэж 100 гаруй мянган төгрөг авдаг. Энэ бүхнийгээ юунд зарцуулдгийг бид мэдэхгүй байгаа. “Урсгал зардалд зарцуулдаг” гэж хэлдэг. Гэтэл номын сангийн фон­дыг огт шинэчлэхгүй байна. Сур­гуулийн засвар тийм ч сайн биш. Тиймээс бид сургалтын төлбөрийг чухам юунд зарцуулдгаа тайлагнахыг шаардаж байна” гэж ярилаа. МУИС-ын ректор С.Төмөр-Очирт хаягласан шаардлагаас нь үзвэл оюутнууд дахин судлах хичээлийн төлбөрийг бүт­нээр биш гуравны нэгээр төлөх, сур­галтын төлбөртэй холбоотой зардлын шийдвэрийг цуцлах, оюут­ны дотуур байранд интернэт тавих, до­туур байрны сантехникийн асууд­лыг шийдэх, сургалтын ор­чинг сайжруулах, дотуур байрны төлбөрийг 2012-2013 оны хичээлийн жилд нэмэхгүй байх, актлагдсан хи­чээлийн гурав, зургаадугаар байрны асуудлыг шийдэхэд тодорхой арга хэм­жээ авахыг хүсч байгаа ажээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ч жагсаалд оролцоод амжсан. Учир нь МУИС-ын оюутнууд тухайн сур­гуулийнхаа ажилтан гэдэг статустай байдаг гэнэ. Тэрбээр оюутнуудтай са­нал нэг байгаагаа илэрхийлж, дэм­жинэ гэдгээ хэлсэн юм. Мөн тэд­нийг төлөөлж тэрбээр С.Төмөр-Очир рек­тортой уулзсан байна. Ямартай ч оюут­нуу­дын дээрх шаардлагад МУИС-ийн за­хиргаа маргааш 12 цагт хариу өгөх аж. Дашрамд дурьдахад, МУИС-ийн оюутнуудын энэхүү жагсаалыг “Оюут­ны хувьсгалын эхлэл” гэх хүн ч жагсаал зохион байгуулагчид дунд байсныг онцлоё. Мөн оюутнууд шаард­лагыг нь биелүүлэхгүй бол хи­чээл хаях хүртэл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж