Х.Наранхүү мэдээлэл өгөхөөс болгоомжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Х.Наранхүү мэдээлэл өгөхөөс болгоомжилж байна

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр АТГ-аас сэжигтнээр татаж, шалгаж байгаа. Мөн түүний эд хөрөнгийг битүүмжилж, хил гарахыг хориглосон гэх мэдээлэл бий. Энэ талаар тэрбээр  “Эд хөрөнгө битүүмжилсэн зүйл байхгүй. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа. Би албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Ямар нэгэн мэдээлэл өглөө гэхэд  эргээд янз бүрээр мушгин гуйвуулж мэдэх юм. Тиймээс тодорхой хугацааны дараа мэдээлэл өгнө” гэсэн юм. Мөн мөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж буй Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас өөрийнх нь нэр холбогдоод буй хэргийн талаар тодруулахад “Надад энэ талаар албан ёсоор мэдээлэл ирүүлээгүй. Шалгах газар нь шалгана биз” гэсэн юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж