Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаан байна. Өнөөдөр, маргааш нутгийн ихэнх хэсгээр өдөртөө 11-17 хэмийн дулаан байж, хур тунадас орохгүй аж. Улаанбаатарт салхи баруунаас секундэд 4-9 метр хүрэх юм. Харин ирэх пүрэв гарагаас эхлэн баруун зүгийн нутаг, ирэх баасан гарагт баруун болон төвийн нутгийн зарим газраар, энэ сарын 8-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орж салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байх юм. Харин Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан болно. Ирэх бямба гарагаас эхлээд ихэнх нутгаар сэрүүснэ хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
"Улс төрийн тойм" сонин