Амьд хөгжмийн анхны нүргээн Афганд

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Амьд хөгжмийн анхны нүргээн Афганд

Амьд хөгжмийн тоглолт Афганистаны нийслэл Кабул хотноо анх удаа боллоо. Өнгөрсөн бямба гаригт Австрали, Узбекстан, Казахстан, Афганистаны амьд хөгжмийн хамтлагууд бүтэн зургаан цаг үргэлжилсэн тоглолтыг хийжээ. Энэ бол шашин, уламжлал, зан заншлаа нарийн чанд баримталдаг хаалттай орны хувьд цоо шинэхэн үзэгдэл. Дуу хөгжим ялангуяа Талибийн дэглэмийн үед хориотой зүйлийн нэг байсан билээ. Одоо ч зарим нэг хотод хөгжмийн болоод цомог борлуулдаг дэлгүүрүүд халдлагад өртдөг хэвээр. Орчин үеийн хөгжмийн хамтлаг дуучид гэнэтийн дайралтад өртөх нь элбэг.


Үзэгчид нь догдолж, хөөрсөн энэ тоглолт дундаа хоёр ч удаа мөргөлийн цаг эхэлснийг сануулах сүмийн хонхны дуугаар микрофоноо унтраан зогсож, үзэгчдэдээ мөргөлөө үйлдэх боломж олгожээ. Тоглолтын үеэр согтууруулах ундаа уухыг хориглолсон бөгөөд зөвхөн кибаб идэхийг зөвшөөрсөн байна. Цагдаа нарын хатуу хяналтын дор болсон уг тоглолтыг өмнөх өдөр нь болтол шахуу элдвийн эсэргүүцэлтэй тулгарахаас сэрэмжлэн нууцалж байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж